Мазаалай
Дэлхий дээр зөвхөн Монголын говьд тааралддаг ховор амьтны нэг нь говийн баавгай буюу мазаалай юм.

Говьд ийм амьтан амьдардаг тухай мэдээлэл 19-р зууны эцсээр эхлэж гарчээ. Биологийн шинжлэх ухаанд Оросын эрэдэмтэд болох Орлов, Соклов нар мазаалай нь баавгайн бие даасан зүйл мөн гэж үзээдмонголын говийн унаган буюу ursus gobiensis гэсэн нэрээр биологийн шинжлэх ухаанд бүртгүүлсэн. Дэлхий дээр 3 дэд овогт хуваагдах 22 зүйлийн баавгай байдаг. Дэлхийн баавгай судлалын шинжлэх ухаанд түүнийг Ursus Arctos Gobiensis хэмээн тэмдэглэжээ. Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийд цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголд л байдаг. Түүнийг анх 1920-иод оны эхээр Баруун Алтайн нурууны Аж Богдод олж тогтоосон түүх бий.

Анхандаа говийн иргэд Монголын говь алмастай гэж ярьдаг байжээ.Яагаад гэхээр мазаалай маань ихэвчлэн хойд хоёр хөл дээрээ зогсож бараа хардаг, хөдөлгөөн удаантай амьтан. Тэгж зогсож байхыг нь хүмүүс хараад алмастай андуурч байжээ. 1953 онд Ардын их хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор мазаалайг дархан цаазтай амьтдын тоонд оруулж, агнахыг хуулиар хориглосон. 1960-аад оноос Монголын биологийн хүрээлэнгийнхэн мазаалайг анх судалж, тоолж ирсэн түүхтэй. Академич А.Болд нарын хүмүүс мазаалайн тоо толгойг гаргах судалгаа хийхэд тэр үед 25-50 толгой мазаалай байжээ гэх дүгнэлтэнд хүрчээ.
Бие төрх, амьдрах байдал нь гүйцэт судлагдаагүй байсан энэ амьтныг 1966 онд анх удаа кино оператор О.Уртнасан кино зурагт авч, улмаар намнан авчирч музейн үзмэр болгосон билээ.

Мазаалай нь говь цөлийн амьдралд зохицсон шалмаг түргэн хөдөлгөөнтэй, мохоо бахим хумстай, ойн хүрэн баавгайг бодвол биеэр жижиг, цайвардуу буурал үстэй, жижигхэн нүдтэй.. Мазаалай Алтайн өвөр говийн уулсын бэл, сайраар ургадаг бажууны үндсийг ухаж идэхээс гадна зээргэнэ, хармаг жимс, мэрэгчид, хэвлээр явагчид, хорхой шавьж зэргээр хооллоно. Түүнд хоол тэжээлээс илүү шаардагддаг зүйл бол ус юм. Иймээс голдуу задгай ус, булаг шанд бараадаж амьдарна
Тэрбээр Монголын “Улаан ном”-ын нэн ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн амьтан. Нас бие гүйцсэн эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш гэдэг. Эвш нь жил өнжин, гол төлөв ихэр аламцаг төрүүлнэ. Шармаахай зун хүрэн бор, өвөл, хаварт бор саарал зүстэй болдог. Түүний хүзүү, хөл нь их биеэсээ бараавтар өнгөтэй байдаг. Хэнхдэг болон хүзүүнийхээ угт цайвар толботой. Арваннэгдүгээр сараас дараа жилийн гуравдугаар сар хүртэл агуй, хонгил, хулсан ширэнгэ, сухайн төгөл доогуур нүхэн хэвтэр засаж ичдэг амьтан. Ичээндээ төдийлэн бөх унтахгүй, тарга тэвээрэг аваагүй үедээ ичээнээс гарч хоол хайн тэнэж явдаг. Эмэгчин нь ичээнд байх үедээ 1-2 бамбарууш төрүүлдэг. Эмэгчин мазаалай бамбаруушаа алсын аян хийж чаддаг болтол дагуулж явна. Сэгс цагаан Богдоос 1969 онд барьсан эмэгчин бамбарууш муурын чинээ биетэй 4,5 кг жинтэй байв Мазаалайн биеийн дундаж жин 90-100 килограмм, урт нь 150, өндөр нь 80-92 см байдаг. Олон жилийн судалгааны дүнд гол нутагшил нь Алтайн өврийн Аж богд, Тост, Нэмэх уул, Ээж хайрхан, Захуй, Зармангийн баянбүрд, Идрэнгийн нуруу, Цагаан богд ба Сэгс цагаан богд гэж тогтоосон.

“Улаан ном”-д бүртгэгдсэн байдлаас мазаалайн тоог харвал 1960-аад онд 15-20 толгой, 1970-д онд 20 гаруй, 1980-д оны эхээр 25- 30, сүүлчээр 50-60 гэж тэмдэглэжээ. Мөн 1990 оны эхээр 30 гаруй толгой байсан байна. Мазаалай судлаачдын хамгийн сүүлд гаргасан мэдээгээр одоо 30 хүрэхгүй тоо толгой үлджээ.
Мазаалайн бөөр нойр булчирхайн өвчлөлийг нам дардаг гэх аман ярианаас болж түүнийг ангнах нэг шалтгаан болж байжээ.
Монгол орны эрс тэс уур амьсгал, байгаль экологийн тэнцвэрт бус харьцааны нөлөөгөөр устаж үгүй болж буй баавгайны энэ төрлийг хамгаалахад анхааран олон улсын байгууллагууд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч нааштай үр дүнд хүрч чадахгүй байгаа юм. Бажууны үндэс, зээргэнэ, хармаг жимс болон мэрэгчид, хэвлээр явагчид, хорхой шавьжаар хооллодог энэ амьтны иддэг ургамал, шавьжууд байгальд ховордсоноос мазаалай өлсөж үхэх нь элбэг болжээ. Түүнийг аврахын тулд янз бүрийн тэжээлүүд орлуулан тавьдаг ч хүний гараар бэлтгэсэн тэжээлд ам хүргэдэггүй байна.
Одоо яг байгаа хэмээн тоологдоод байгаа 20 орчим мазаалай маань гурван ГИДЦГ-ын хамгаалалтын бүсэд хуваагдан амьдарч байна. Тэр нь Говь-Алтай аймгийн Атас-Ингэс уул, Шар хулсны баянбүрд, Баянхонгор аймгийн Цагаан богд зэрэгт цөөхөн тоотой байгаа. Энэ гурван газар нь хоорондоо 100-250 километрийн зайтай учраас энэ гурван хэсэгт л үлдсэн цөөхөн мазаалай маань нэг нэгнийгээ олж чадахгүй байгаа. Мазаалайн үржил орооны цаг нь таваас найман сарын хооронд үргэлжилдэг. Үржил нь цаг агаараас хамааралтай байдаг. Зуншлага сайтай жил үржил сайн явагддаг. Ер нь мазаалайн үржил удаан. Эвш жил өнжиж төллөдөг, гол төлөв ихэр аламцаг гаргана. Бамбаруушаа 1-2 настай болтол нь дагадаг. Зарим бамбарууш эхийгээ харамлаад үржилд оруулдаггүй. Эрдэмтдийн судалгаагаар мазаалай 10 хүртэл насалдаг гэдгийг тогтоосон байдаг.
Мазаалай амьдрах чадварынхаа хувьд бусад амьтадтай харьцуулахад гайгүй. Байгалийн элдэв бэршээлийг даван туулах, дасан зохицох өндөр чадвартай. Тийм ч учраас хатуу ширүүн уур амьсгалтай говьд амьдардаг. Идэш тэжээлийн хувьд уул нь бол махчин амьтан. Гэвч одоо малчдад бэлчээр нутгаа булаалгаж цөл рүү шахагдсан учраас идэш тэжээлийнхээ 77 хувийг ургамал, 23 хувийг амьтны гаралтай бүтээгдэхүүнээр болгож байгаа .
Мазаалай маш эмзэг амьтан. Айлгаж цочоож болохгүй. Энэ амьтныг байгалийнх нь нөхцөлд аясаар нь байлгахаас өөр аргагүй. Тодорхой нэг газарт нутагшуулан өсгөн үржүүлэх боломж ч хомс. Мазаалай Алтайн өргөн уудам нутаг Сэгсцагаан богд, үүнийг тойрсон баянбүрдүүдэд тархан нутагшдаг. Адаглаад л тэндхийн заг, шагшуургыг огтлохгүй, булаг шандыг ариун байлгах нь энэ амьтны амьдрах орчныг бүрдүүлэх гол хөшүүргэг болно.

Ийм учраас дэлхийд ганц энэ ховор амьтнаа хайрлан хамгаалах, өсгөж үржүүлэх тал дээр монголчууд бид л хамтран тэмцэж байж амжилтанд хүрнэ. Мазаалайгаа хайрлан хамгаалцгаая.
Эх сурвалж: www.news.mn, www.fact.mn, www.gogo.mn,www.mongolnews.mn, www.inet.mn, www.soroban.mn,
Эх сурвалж: www.news.mn, www.fact.mn, www.gogo.mn,www.mongolnews.mn, www.inet.mn, www.soroban.mn,
Миний тухай
- Миний нэрийг Э.Эрдэнэсүх гэдэг. Би 19 настай.1991 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн.1999 онд мөн аймгийн Онгон сумын 11-н жилийн дунд сургуульд ороод 2009 онд төгссөн.Одоогоор би МУБИС-ийн ГЗАЖ-ын 1-р курст сурч байна.
Цаг хэд болж байна вэ ?
Манай анги
Манай анги нь МУБИС-ийн БУС-ийн Газарзүй Аялал Жуулчлалын-3р курс. Аялал жуулчлалын тэмцээнүүдэд тогтмол оролцдог. Жишээ нь: 2011 оны Аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлье улсын 6- уралдаан, 2011 Аялал жуулчлалын олимпиад, Алтан намар спорт явган аялалын тэмцээнүүдэд амжиллтай оролцсон. Мөн 2011 оны 11/14-11/18 хооронд яюагдсан Аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлье улсын 7- уралдаанд амжилттай оролцож тэргүүн байрыг эзэлсэн
Архив
Монголын Аялал Жуулчлалын вэб сайтууд
Манай сургууль
Манай сургууль нь 1951 онд Улсын Багшийн Институт нэртэйгээр байгуулагдсан бөгөөд анх 4 тэнхэм, 8 багш, 212 оюутантай байжээ. Багшлах боловсон хүчин бэлтгэх хэрэгцээ шаардлагын дагуу 1957 онд Улсын Багшийн Дээд Сургууль (УБДС ), 1990 онд Улсын Багшийн Их Сургууль (УБИС), 2004 онд Монгол Улсын Боловсролын Их Сургууль ( МУБИС ) болон өргөжжээ. МУБИС нь өнгөрсөн түүхийн хугацаанд монгол хэл-уран зохиол, физик, математик, хими биологи, түүх, газарзүй, зураг-шугам зураг, техник хөдөлмөр, найрал дуу, хөгжим, кино драм, цэцэрлэгийн хүмүүжүүлэгч, бага ангийн багш, англи, герман, хятад, солонгос, япон хэлний багш орчуулагч зэрэг 40 гаруй мэргэжлээр мэргэжилтэй 50000 гаруй, дээд мэргэжилтэй 40000 гаруй боловсон хүчнийг бэлтгэн гаргажээ. Эдүгээ МУБИС нь 350 гаруй профессор багш, 500-гаад ажилтан ажилчид, 6900 гаруй оюутан, 700 гаруй магистрант, докторанттай, Тус улсын хэмжээнд төрөл бүрийн мэргэжлийн багшлах боловсон хүчин, боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтан бэлтгэдэг хамгийн том төв болж байна
22 сэтгэгдэл: